БСМС нь боловсролын салбарт нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх замаар боловсролын салбарын үйл ажиллагаанд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, төлөвлөлт болон шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх боломж бүхий систем юм.
БСМС -д сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын бүртгэлээс гадна статистик тайлан боловсруулалт, шилжилт хөдөлгөөн, сурлагын дүн, дэвшилт, төгсөлт, улсын шалгалт, боловсролын бичиг баримтын олголт зэрэг бусад үйл ажиллагааг цахимаар хөтлөн явуулдаг.