Эрх чөлөө, баяр баясал, сэтгэл ханамж, танин мэдэхүй, орон зайн мэдрэмж, байгаль дэлхийг гайхан бишрэх, адал явдал, хүсэл мөрөөдөл, дурсамж, түүх бүтэж байдаг зүйл бол аялал. Сая, сая хүн мөнгө төлж цаг хугацаагаа аялалд зарцуулдаг бол сая, сая хүн аялж, шинэ газар орон, улсаар дамжин явахыг хүсэн мөрөөдөж байна.
Түүх, байгаль, үндэстний соёл, амьдрах нөхцөл, хэв маяг гээд бүхий л зүйл Монгол улсад бэлэн байгаа ч бид хэрхэн бүтээгдэхүүн болгох учраа мэдэхгүй, хамтын ажиллагаа, саад бэрхшээлүүдээр шалтаглах нь энэхүү салбарын хөгжлийг удаашруулж байгаа мэт...
Бид харилцааны соёл, ариун цэвэр, хандлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжоо нээж, сул талаа, давуу тал болгон ашиглах арга замыг хайх нь чухал буй заа.