Замбуу тивийг гайхшруулсан өрсөлдөгчгүй эрдэм соёлыг Их монголын хутагт хувилгаадууд төрөл төрөлдөө түүчээлсээр ирсэн билээ. Өвөг дээдсийн сэтгэлийн дуудлагаар бүтсэн билиг билгүүн, оюун санааны охь болсон эрдэмт мэргэд, хутагт хувилгаадуудын урласан бүтээл, төгс туурвил, ном судар, алтан сэжмийг тусгаар тогтнолын төлөөх тэмцлээрээ будант давааны нугачаа бүрийг даван өнөөгийн бидэнтэй золгуулжээ.
Бидний тархинд төрөх бодол, зүрх сэтгэлээс ундрах санаа хэмээх гарт үл баригдаж, нүдэнд үл үзэгдэх мэдрэмжийг ялгаж чаддаг монгол хүний сод их оюун билэгт бид эргэлздэггүй. Та бүхэнд манай сангийн үүд хаалга үргэлжид нээлттэй байх болно.
Суу билэгт Монгол түмний минь буян заяа тэгширч Үеийн үед үрийн үрд саран мэт гэрэлтэж, наран мэт мандан бадрах болтугай.