High Definition Standard Definition Theater
Video id : ECanzDT7dmo
ImmersiveAmbientModecolor: #9e9068 (color 2)
Video Format : 22 (720p) openh264 ( https://github.com/cisco/openh264) mp4a.40.2 | 44100Hz
Audio Format: ALAC lossless (https://github.com/macosforge/alac)
PokeTubeEncryptID: bdc81f909033a34591766568d445a7ae80e4d7b7d3612265f6a995846eccafcfcaea6cc8ac0863a77b0b109cd910b2b2
Proxy : eu-proxy.poketube.fun - refresh the page to change the proxy location
Date : 1715348811160 - unknown on Apple WebKit
Mystery text : RUNhbnpEVDdkbW8gaSAgbG92ICB1IGV1LXByb3h5LnBva2V0dWJlLmZ1bg==
143 : true
The Royal Heartaches • 6x6
 Lossless
3,673,248 Views • Premiered Mar 5, 2024 • Click to toggle off description
Produced, Recorded and Mixed at The Library Records by Munkh-Orgil Turbold
Mastered at Jimi Studios, Netherlands
Music and Lyrics - U. Enerelmaa (ENY)
Music - B. Oyunbold

Video - Novel Role (E. Javkhlan, Baak)
Starring - E. Bilguundorj
Stylist - Roxa
Make-up - SUA Studio
Clothing - Brand Laboratory

Location - Skygarden

Connection:
www.facebook.com/thelibraryrecords
www.instagram.com/thelibraryrecords

www.facebook.com/theroyalheartaches
www.instagram.com/theroyalheartaches

open.spotify.com/artist/7q9ZLGMbizhvL8ypoLRN89?si=…

music.apple.com/us/artist/the-royal-heartaches/171…

youtube.com/@theroyalheartaches

6x6
Зуурдхан юм шиг зургаан жилийг
Зүрхэнд үлдсэн чиний дүрсийг
Яаж би мартаж чадах билээ?
Зүүд нь хүртэл чиний араас
Зүүгдэж хоцорсон миний царайг
Яаж чи санаж чадах билээ?

Зургаан жил чамаас зугтааж чадаагүй
Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
Надтай зөрсөн, зургаан секунд

Хайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан ч чамайг хайрсан, чи тайрсан
Гэсэн ч хайрлах хүслээ дайсан

Зүсэрч шиврэх бороон дуслыг
Зөвхөн надад ирсэн гунигийг
Яаж тэд мэдэрч чадах билээ?
Зүдэрч туулах ганцхан амьдралаа
Зөвхөн ганцаар үднэ гэдгийг
Яаж бид мэдэж чадах билээ?

Зургаан жил чамаас зугтааж чадаагүй
Намайг чи таньсан ч таниагүй юм шиг өнгөрсөн
Надтай зөрсөн, энэ бүгд ердөө зургаан секундэд болж өнгөрсөн

Xайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
Түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан

Би чамайг бусдаас илүү хайрласан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би хайрласан

Сэмхэн ширтэх харцаараа илгээсэн сэтгэлийн үгсээ
Сэрүүцэн даарахаас минь өмнө чи сонсож амжаагүй тэр үгсээ
Эргэх орчлонд цагийн зүү цохилсоор
Энэ бүхнээс үлдсэн эгшиг аялгуу зургааг харьцах нь зургаа
Хормын төдийд ирсэн чи, хожим нь надаас холдон одсоор
Холын хол тэнгэрт дүүлэх хорвоогийн сайхан чи минь надаас
Холдон одсоор, хоосон зүү цохилсоор

Зургаан жил чамаас зугтааж би чадсангүй
Дурсамж минь намайг дулаацуулсан хэвээр байна

Чамайг хайсан, хайрласан хариу нь харин харуусал
Байсан, байх байсан бүхнээс үлдсэн яруусал
Нигүүсэл, нэг үнсэлт, эцсийн удаа харах хүсэл
Салхинд даагьсан тэр хайтан цэцэгт хүрээд хайлсан
Хаялсан цас байсан миний хайр анхны цас байсан ч чамайг хайрсан
Түүнийг чи тайрсан гэсэн ч хайрлах хүслээ би чамд дайсан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би чамайг бусдаас илүү хайрласан
Би хайрласан
(Миний нэг хүсэл, эцсийн ганц үнсэлт)
Metadata And Engagement

Views : 3,673,248
Genre: Music
Date of upload: Premiered Mar 5, 2024 ^^


Rating : 4.943 (491/33,891 LTDR)
RYD date created : 2024-05-10T11:21:46.19077Z
See in json
Tags
Connections

YouTube Comments - 1,506 Comments

Top Comments of this video!! :3

@TheRoyalHeartaches

1 month ago

СС нэмэгдлээ!

628 |

@bold-erdenenyam-ochir3319

1 month ago

3 өдөр зөвхөн энэ дууг сонсож байна,Тас тэврээд хамтдаа нойрсоход өглөө нь хүртэл саначихсан сэрдэг, амьдралдаа учирсан цор ганц хайр минь тэр хүнээсээ хагацаад 6 жил 39 хоногийн үүдэн дээр энэ дууг олж сонслоо. 6 жил сэтгэлийн минь мухарт нуугдсан тэр бүх буглаа хагарч чөлөөлөгдөх шиг л боллоо. Хэзээ ч мартаж зүрхлээгүй чамайгаа одоо тавьж явуулах цаг нь болсон гэдгийг ойлгууллаа. Энэ 6 жил хийсэн үйлдэл, хэлсэн үг, амьсгалсан агаар бүрийн цаана бодолд минь зөвхөн чи байсаан. Тааралдсан хүн болгоноос чамайгаа хайж явах өдрүүд минь өнөөдрөөр дуусч байна. Чамдаа хорвоогийн бүх сайн сайхныг хүсээд найз нь цааш явлаа. Хэзээ нэг өдөр зөрж өнгөрөх тэр 6 секунд. Намайг чөлөөлж өгсөнд баярлалаа 6x6 🫀❤‍🩹

2.3K |

@Galaakhai

1 month ago

2024.04.07 Монгол улс Улаанбаатар хот маршил тауны CU-с кофе авах гээд явсан эхнэрээ хүлээх зуураа сонсож байна Энэ коммийг уншисан мөн ирээдүйд унших хэн бүхэнд гэгээн тавиланг хүсье ❤❤❤❤❤😊

1.4K |

@Dariakq

1 month ago

Энэ дууг сонсож байгаа бүх хүнд аз жаргал хүсье.Заримдаа буцаж ирэхгүйг нь ухаараад сэтгэлээсээ тавьж явуулах нь хамгийн зөв сонголт байдаг юм байна.Ажилаа тараад энэ дууг сонсох гээд автобусанд суухгүйгээр алхаж байна....❤

722 |

@gerleegerlee4865

3 weeks ago

Aawiig huduunuus irheern tosood, awtusand araas ni haraad suugd ywjiihdaa sonsood uilj ntr. Utuljee minii aaw us ni buural bolj. Nmg tani shig hairlah huniig oloh hudlaan bnoo. Hairtai shuu aawaa❤

379 |

@carpediem1370

2 months ago

ийм үг бичэд ингэж дуулталн хүнийг бас гомдоож болдогоо л гэж бодогдож бн. зүрх өвдөж бна гэхдээ энэ дэндүү тансаг өвдөлт *дуучин анхны хайрдаа зориулж зохиосон юм бн

3.7K |

@betahnsn117

1 month ago

Нэг хүнийг хайрлаад 7 жил өнгөрлөө. Олон жилийн дараа гарцан дээр зөрөөд өнгөрсөн тэр мэдрэмж... Намайг анзаараагүй ч тэр хүн миний бүх л ертөнц байсан гэдгээ хүлээн зөвшөөрч одоо л тавьж явуулаад өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэйг ойлгосон. Ганцаараа хайрласан бүх цаг хугацаанд хэзээ ч ганцаардуулалгүй бодолд минь зүрхэнд минь хамт байсанд баярлалаа❤

392 |

@duuluuduu

1 month ago

Хоёр тийш болсноос яг 6 жилийн дараа 6x6 гэдэг нэртэй дуу гарчээ, Хоёр талд сонсож яваа нь л хамтдаа юм даа ♥

311 |

@cloudmn5786

4 weeks ago

Эхнэрээ гомдоочихгүй юмсан гэж энэ дууг сонсоод бодлоо ямар нэгэн жижигхэн зүйлс ч гэсэн дээр гомдоочихгүй юмсан алдахыг хүсэхгүй байгаа тэр их бодлоо бодогдлоо 🥰 ямар ч байсан их юм бодогдуулсан нэг тийм өөр мэдрэмж өгсөн гоё дуу байна.❤

166 |

@moondriver955

2 months ago

Энэ охины хоолой энэ хамтлаг ❤ Дотор минь үүрээ зассан бодит бус хүнийг 13 жилийн дараа энэ дууны ачаар тавьж явуулав… 😇

581 |

@gombosurengereltuya5187

1 month ago

Бүтэх бүтэхгүй нь хамаагүй, хүн заавал нэг удаа ч болов дурлаж, жинхэнээсээ хайрлаж үзэх хэрэгтэй, энэ догдлол, энэ сийчилтийг мэдрээгүй буцвал зүрхтэй байсан гээд яахын❤

243 |

@ined7649

2 weeks ago

Өөрийгөө л их бодож энэ дууг сонслоо. Дандаа л бусдыг бодож өөрийгөө хойш нь тавьдаг байлаа. Бусдад сайхан байхад бүх зүйлийг болно гэж боддог байжээ. Одоо харин бодоход өөрийгөө дэндүү их зовоож, өөрөөсөө ичиж, өөрийгөө их голж, зөндөө их зүйлийг ганцаараа даван туулж иржээ. Миний хөөрхөн сэтгэл хангалтай сайн байлаа гэж хэлмээр санагдлаа. Өөртөө хайртай шүү. Намайг хамгийн ихээр хайрлаж өөрийг минь надад олж өгсөн хайртдаа баярлалаа❤

31 |

@tselmuunjargalsaikhan373

1 month ago

Яаж ч бодсон зүгээр бодоод зохиосон үг гэхэд хэтэрхий гунигтай бас уран юм. ❤

102 |

@TheRoyalHeartaches

1 month ago

thank you for all the love and support🫀6x6 is now available on every music streaming platform!

878 |

@tolstonojka

2 months ago

Энэ уран бүтээлд гар бие оролцсон бүх хүмүүст талархмаар байна. Сэтгэлийн гүнд бугшсан "цар тахал" дуусах шиг боллоо.

246 |

@Puujii

1 month ago

Монголд төрсөн Лана дэл рей юм уу🖤🎶

200 |

@user-kl5zp7bb6n

1 month ago

11jil hamt bsn hairlsn huneese salaad 4hnoj bn... tsaashd amidrl tusuulugduhgui udur bur zgr uhdel shg l yvsn dungj say ene duug sonsloo unher emchleh shg uram uguh shg mdkue.. amisgaa avahtaigaa bolloo ... unheer hund duu bn ghde unher bayrlalaa❤😢

79 |

@Celineee08

1 month ago

Зөвхөн царай хоолой чинь биш өвдөлт чинь хүртэл ийм үзэсгэлэнтэй байх гэж ENY минь 🫶🏻 ийм нандин дуу зохиож өгсөнд баярлаа

156 |

@erdenetuyabatjargal7391

2 months ago

Өчигдөр оройноос хойш бараг 100 дахь удаагаа сонсож байна. Сэтгэл бүр тайвшраад хэчнээн сайхан уран бүтээл вэ. Гайхалтай. (би бараг анх удаа дууны сэтгэгдэл хэлж бичиж байна)

185 |

@surenmunkhbat392

1 month ago

Futuroma гэх хамтлаг олон жил уран бүтээл хийлгүй намайг ганцаардуулж байлаа. Харин одоо энэ олон жилийн дараа сонорын минь ганцаардал тайлагдлаа. Баяр хүргэе! Master piece

70 |

Go To Top